Дэлгэцийн урлагийн оргил болсон IMAX технологийг Өргөө кино театр танд толилуулж байна. Өргөө IMAХ кино театр нь нийт 6 танхимтай бөгөөд эдгээрийн нэг нь IMAX танхим юм.
IMAX кино театр нь сүүлийн үеийн, өндөр технологиудын цогц бүтээл бөгөөд хамгийн өндөр нягтаршилтай камер, өндөр чанартай дууны систем, илүү том, илүү өргөн, илүү өндөр зураглалыг ашигладаг. Та IMAX кино театрт орж ирснээрээ жирийн кино театрт байгаагаас тэс өөр амьд мэдрэмжийг мэдэрч, хаана байгаагаа ч үл анзааран кинон дотроо бүрэн аялаж чадна.