“Tea Garden” цайны төрөлжсөн дэлгүүр Эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан эрүүл мэндийн рашаан гэгддэг дээд зэргийн тансаг навчин цайнуудын төрлийг тусгайлан санал болгож байна. Цай хэмээх эрүүл мэндийн гайхамшигт ундаа нь бидний биеийг тэтгэгч олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг рашаан юм.
Дэлхий даяар өргөн тархсан цай нь дотроо олон төрөл байдаг бөгөөд гарал үүсэл, навчны зэрэглэл, ургацын улирал, навчийг хэрхэн боловсруулсан арга барил зэргээс шалтгаалан амт, үнэр, өнгөний хувьд илт ялгаатай болдог. Хэдийгээр цай бүр хүний эрүүл мэндэд тодохой хэмжээний ач тустай ч, зөвхөн сайн чанарын дээд сортын цай л хүний биед гүн шингэж анагаах, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвар өндөр байдаг.
Тиймээс манай дэлгүүр нь хэрэглэгч таны төлөө Хятад, Япон, Тайван, Шри Ланка улсуудаас сайн чанарын цайг сорчлон шилж оруулж ирдэг билээ. Та манайхаас дэлхийн шилэгдмэл сайн чанарын цайнуудаас сонгон авч,өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд үнэлж баршгүй хөрөнгө хийх боломжтой. Дээд зэргийн чанар, амт үнэрийн төгс зохицолыг та зөвхөн манай цайнаас мэдрэнэ.
