Бидний тухай: Манай компани нь 2009 оноос анхлан түргэн хоол /пицца / хүргэлтийн үйлчилгээгээр үйл ажиллагаагаа 6 ажилтан 6 хүргэлтийн жолоочтойгоор эхэлсэнээс хойш 5 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжин тэлсээр захиргаа хэсэг, санхүү алба, маркетинг хэсэг, үйлдвэрлэлийн хэсэг, хүргэлтийн салбарууд, түргэн хоолны сүлжээ ресторан, хүргэлт үйлчилгээний багаас бүрдсэн нийт 300-аад ажилтантайгаар одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Тус хамт олон нь Улаанбаатар хотын хүн ам их төвлөрсөн газруудад 24 цагийн үйлчилгээтэй хүргэлт үйлчилгээний 5 салбар, түргэн хоол сүлжээ ресторан 3 , дотооддоо түүхий эд боловсруулах үйлдвэр 1, хөдөө орон нутагт Дархан, Эрдэнэт хотуудад 24 цагийн үйлчилгээтэй түргэн хоол сүлжээ ресторануудыг нээн монголынхоо хэрэглэгч нартаа үйлчилж байна