Бидний тухай:
ОСМО ХХК нь 2005 оны 8 сарын 8 өдрөөс үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Монголын анхны зуучлалын компани юм.
ОСМО компани олон жил ажилласан өндөр түвшинд бэлтгэгдсэн риэлторууд, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний экспертүүд, энэ чиглэлээр дагнан мэргэшсэн хуульчид зэрэг нийт 21 ажилтантай. Бид өөрийн онцлогт нийцсэн, Монгол улсын хууль эрх зүйн орчинд ажиллах зуучлалын цоо шинэ менежментийг бий болгож ажилласан.
Үл хөдлөх хөрөнгийн худалдаа нь нарийн төвөгтэй, олон талын ур чадвар шаарддаг процесс юм. Олон жилийн туршлагатай, мэргэжлийн компанитай хамтран ажиллах нь үйлчлүүлэгч бүрт ашигтай байдаг. Иймд та бүхэн ОСМО компанид энэ ажлыг даатгаарай.