Бидний тухай: “Мандал Даатгал” ХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд даатгалын зах зээлд тэргүүлэгч компани болтлоо өсч чадлаа. Өнгөрсөн хугацаанд бид харилцагчиддаа эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон үргэлж ойрхон ажиллахыг эрмэлзэж ирсэн.
Даатгал, банк санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн манай мэргэжлийн баг үйлчлүүлэгчдээ амар тайван, эрсдэл багатай ажиллаж амьдрах орчинг бий болгохыг эрхэмлэн, Монголд арилжааны даатгалын салбарт корпорацийн засаглалын олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа анхдагч компаниудын нэг билээ.
Бидний хувьд харилцагчдаа сонсож, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд ойрхон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг өөрсдийн бизнесийн гол зарчим болгож ажилладаг юм. Энэ зарчмын хүрээнд даатгалын зах зээл дээр олон шинэ, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал: Монгол Улсад анх удаа bancassurance буюу банкаар дамжуулж даатгалын борлуулалт хийх схемийг санаачилсны үрээр манай харилцагчид Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банкны салбаруудаар дамжуулан манай бүтээгдэхүүнийг авч байна. Мөн харилцагчдын таашаалд нийцсэн Жаргалан, Сонголт зэрэг шинэлэг даатгалын бүтээгдэхүүнүүдийг нэрлэж болох юм.